Зандан хүрнээ унаад аа
Зандан зуудаа мөргөе дөө
Замбуу тивийн наран дор
Амар жаргах болтугай
Манхан газар гүйдэлтэй
Магнай халзан морь минь
Магнаг торгоор чимсэн
Хүүхэн үр хүнийх дээ
Мөсөн дээгүүр гүйдэлтэй
Мөнгөн цоохор морь минь
Мөнгө шүрээр чимсэн
Хүүхэн үр хүнийх дээ
Дөрвөн ч даваа нь даваа даа
Дөрөө минь элэгдэлээ
Дөрвөн ч сар болсонгүй ээ / (сар холдов ээ)
Ээжий Аавыгаа саналаа
Амар жаргах болтугай.