Данагар данагар алхаатай яа хө
Дал мөрөө давсан гэзэгтэй өэ хө
Далай вангийн Юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Цагаан торгон цамцыг байсаар байтал хө
Цагаан торгон цамцсар юугаа хийх вэ хө
Царайлаг төрсөн Сийриймаагсаа / (Сийриймаагаа байсаар байтал)
Царай муутай Сэрвүүмаагсар юугаан хийх вэ хө
Өндөр байшингийн үүдэн дээрээ хө
Өнгийн дэнлүүнүүд нь дүрайжээ хө
Эхнэр эрийн дундаасаа болбол
Юндэн Гөөгөө нь дурайжээ хө
Барүүн уулын энгэр дээрээ хө
Бадамлянхуа цэцэг дэлгэрчээ хө
Баруун хошууны Сийриймаатайгаа / (Сийриймаагаа байсаар байтал)
Багын Юндэн Геөгөө нь мэндэлжээ хө
Сампин гэрийнхээ үүдэн дээрээ хө
Сайхан дэндүүнүүд нь дурайжээ хө
Сэтгэл нийлсэн бидэн хоёр нь
Жаргаж сүүх нь дамжиггүй дээ хө