Үзэсгэлэнт сайхан миний нутаг (ᠦᠵᠡᠰᠬᠦᠯᠡᠩᠲᠦ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ 美丽的草原我的家 My beautiful homeland)

on 2022/01/26

Үзэсгэлэнт сайхан миний нутаг аа
Өнгийн цэцэг солонгорно
Уран болжмор жиргэн донгодоод
Усан болор гол туналзана
Алтай талдаа адуу давхилдаад
Асгасан сувд шиг хоньд бэлчинэ

Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талд хангинан цуурайтна

Ус бэлчээр тэнцсэн нутгаа
Үнэн сэтгэлээсээ би хайрлана
Цэлгэр тал нь саруулхан тэнийгээд
Чандган цагаан гэр харагдана
Хөдөө нутгаа цогцлон байгуулаад
Хөгжилтэй сайхан орон болгоно оо

Хоньчин хүүхний уянгат дуу
Хөдөө талд хангинан цуурайтна