Үйтэн хуар (ᠦᠢᠲᠦᠩ ᠬᠤᠸᠠᠷ 微藤花/微腾花 Uiten flower)

on 2022/03/29

Алаг цэцэг шиг үзэсгэлэн юм аа чи
Аялгуут дуу шиг яруухан юм аа чи
Арван таваны сарнаас тунгалаг
Ариухан заяасан үйтэн хуараа хө
Ай хө арга ч үгүй яэ
Ариухан заяасан үйтэн хуараа хө

Зүүдэн дунд минь эрхлэх юм аа чи
Зүлэгний цэцэг шиг анхилах юм аа чи
Сэтгэл сэмэртэл санагдаад байдаг
Сэрэглэн заяасан үйтэн хуараа хө
Ай хө арга ч үгүй яэ
Сэрэглэн заяасан үйтэн хуараа хө

Алаг хонгор нүдтэй юм аа чи
Асгарсан хархан гэзэгтэй юм аа чи
Холын шувуудаар хайраа шивэнмээр
Хонгорхон заяасан үйтэн хуараа хө
Ай хө арга ч үгүй яэ
Хонгорхон заяасан үйтэн хуараа хө

https://www.youtube.com/watch?v=wAWOPqo9EX0
https://www.facebook.com/watch/?v=193324585959319