Түшиг (ᠲᠦᠰᠢᠭ 依靠/ Support) [Ордос ардын дуу]

on 2023/04/23

Хар морио унаж явбал
Хангай замдаа түшиг шуу
Харанхуй шөнөдөө ганц л явбал
Хань нөхөр түшиг шуу

Хүрэн морио унаж явбал
Хөндий(-н) замдаа түшиг шуу
Хүний газар явах доо
Хүүхэн хань минь түшиг шуу