Цэвэр охин (ᠴᠡᠪᠡᠷ ᠥᠬᠢᠨ 纯洁的少女 A pure girl)

on 2022/06/29

Cyrillic Mongolian Lyrics

Жирвийсэн хөмсөгтэй жимсэн улаан хацартай
Зүйтэй төрсөн цэвэр (тэр нэг) охин доо хө хө
Зүгээрэнхэн зүгээрэнхэн сууя гэсэн чинь
Зүүдэнд ороод амруулсангүй хө хө

Эргүүлэн самнасан үсий нь хэлбэл
Эрээн лууны эврээс өөрцгүй хө
Эргэлдээд харах хоёр нүд нь
Эрээн эрвээхий нисэхээс өөрцгүй хө хө

Хүзүүний нь цагааныг хэлэх юм бол
Хөвөн зулснаас юуны өөр вэ хө
Хөлөрсөн хөлсийг нь үнэрлээд үзвэл
Хүдрийн заарнаас юуны өөр вэ

Анхнаас нь дурласан амрагийн чинь сэтгэл
Асар ихээр үнэнч билээ хө хө
Алаглуулаад оёсон алхан хээтэй алчуураа
Амраг чамдаа дурсгалаа даа хө хө

Listen to the Music


https://www.youtube.com/watch?v=SNlMfLh34hs
https://www.youtube.com/watch?v=g2iwYKyT3i4
https://www.bilibili.com/video/BV1Th411h7uV