Тоохуу нэгэн гос (ᠲᠣᠭᠣᠬᠤ ᠨᠢᠭᠡᠨ ᠭᠣᠰ 托扈靴子 Toohuu boots) [Торгууд ардын дуу]

on 2022/02/07

Тоохуу нэгэн гос нь
Тов хийгээд байна
Торгууд нэгэн сэвгэр
Толгой дохиод байна

Хар манхан тайлаг нь
Хамар сунгаад байна
Халхын оёсон гос нь
Хажуу холгоогоод байна

Өл манхан тайлаг нь
Өвдөг сөхрөөд байна
Өөлдын оёсон гос нь
Өсгий холгоогоод байна

Илжиг манхан тайлаг нь
Ширвэс татаад байна
Жил нэгтэй тэр минь
Намайг гээд байна

Тоохуу нэгэн гос нь
Тов хийгээд байна
Торгууд нэгэн сэвгэр
Толгой дохиод байна

https://www.youtube.com/watch?v=tosCufuQ0H8