Тал нутаг минь (ᠲᠠᠯ᠎ᠠ ᠨᠤᠲᠤᠭ ᠮᠢᠨᠢ 我的草原/我的草原故乡 My steppe homeland)

on 2022/01/27

Ая: Л.Балхжав
Үг: Зайран Д.Бямбадорж

Тараг идээний амт нь
Ээжийн сүүний шимтэй
Талын зэрэглээ мяралзсан
Ээлийн цагаан суврага шиг

Миний Монгол талын Монгол
Мэнд амрын жаргалын орон

Мөнх Тэнгэрийн шүтээнтэй
Мөнгөн хундагын дугараатай
Өргөн уудам тал даа
Өнжөөд амраад явна даа

Миний Монгол талын Монгол
Мэнд амрын жаргалын орон

Мандах улаан наран
Тал даа саатан нүүдэллэдэг
Манхан хөх уулс нь
Нутгийн овоон сахиустэй

Миний Монгол талын Монгол
Мэнд амрын жаргалын орон

https://www.youtube.com/watch?v=IgOXvyWm4ak
https://www.youtube.com/watch?v=ZwDm0hgY5Hw