Алсаас чиг газраас зориод ирэвээ хө ай хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Арвуулаа болоод хориулаа
Аашилж загнаад байхаар нь хө
Ай Сүнжидмаа минь хө ай хө
Айлыг чинь тойроод хэсүүчилсээр яваад
Арав гаруй хонолоо доо
Ай хөөрхий Сүнжидмаа минь хө
Хангай хааны хайрхан уул шиг
Ханагархан цээжинд чинь ээ ай хө
Хангарьдын тэнхээг нуусан
Халуун зүрх бас бий шүү хө
Харзаар ундаалж хадыг дэрлэсэн ч
Хайрын сэтгэл нөмөрлөө дөө хө
Ай замбуулин хорвоо минь ээ хө ай хө
Халагаа бартал хамтдаа дуулан
Ханилан суухад гомдолгүй еэ хө
Ай хөөрхий заяа минь ээ хө
Амрагийн чин сэтгэл гэдэг нь
Амин мөнхийн рашаан юмаа хө ай хө
Аав ээжийн үеийг залгах
Арга билгийн сурвалж юмаа хө
Алтан хумх шиг зүрхэн тольтноо
Ариун булгаас ч ундрах юмаа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө ай хө
Рашаан болсон амрагийнхаа шимийг
Амталж хоёулаа хүртэн жаргая аа хө
Ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө
https://www.bilibili.com/video/BV1K34y1t7yg
http://slutiact.seesaa.net/article/473472167.html