Шар хад (ᠰᠢᠷ᠎ᠠ ᠬᠠᠳᠠ 黄岩/黄色山岩 Yellow mountain) [Баарин ардын дуу)

on 2022/03/12

Шар хадны дээгүүр хөө
Шар солонго татна хөө
Шар уургаа шимүүлсэн хөө
Ижийгээ санавал гиншмээр хөө

Хөх хадны дээгүүр хөө
Хөх солонго татна хөө
Хөхөн сүүгээ мээмүүлсэн хөө
Ижийгээ санавал гиншмээр хөө

Улаан шаатан амттай боловч хөө
Уургийн сүүг гүйцнэ үү дээ хөө
Ургийн газар сайхан боловч хөө
Ижий аавыг минь гүйцнэ үү дээ

Цагаан шаатан амттай боловч хөө
Цагаан сүүг гүйцнэ үү дээ
Саадагласан газар сайхан боловч хөө
Садан төрлийг гүйцнэ үү дээ