Сайнчимэг (ᠰᠠᠶᠢᠨᠴᠢᠮᠡᠭ 赛音其木格 Sainchimeg)

on 2022/01/27

Саарал морьтой Сайнчимэг хө
Садруулж л явна Сайнчимэг хө
Шаазангийн наймаа нь хаа байна гээд
Асууж л явна Сайнчимэг хө

Буурал морьтой Сайнчимэг хө
Бутруулж л явна Сайнчимэг хө
Борхотын наймаа нь хаа байна гээд
Асууж л явна Сайнчимэг хө

Манжин гада нь байвал хө
Махтай будаагаар юу хийнэ хө
Наймаагийн жангуйд нь байвал хө
Манай муу ядраар юу хийнэ хө

И Жөу наймаагийн жангуйдаа хө
Их л юмаар бодов уу даа хө
Ягжиг биетэй Доржийгоо
Юу ч үгүйгээр бодов уу даа хө