Монгол нутгийн үзэсгэлэн (ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠦᠵᠡᠰᠬᠦᠯᠡᠩ 蒙古故乡美 Beauty of Mongolia)

on 2022/01/27

Зээрийн сүрэг бэлчсэн
Шаргал талын зэрэглээ
Хээрийн салхи үлээсэн
Монгол нутгийн үзэсгэлэн (Монгол нутгийн цэлмэг тал)

Миний нутгийн сайхныг
Мэлмий тэнүүн ширтмээр
Мэндэлж төрсөн болохоороо
Мишилзэн харахад бахадмаар

Аавын хүүгийн чадлыг
Атраар сорьсон нутаг
Ажил хөдөлмөр хосолж
Амьдрал бялхсан нутаг

Миний нутгийн сайхныг
Мэлмий тэнүүн ширтмээр
Мэндэлж төрсөн болохоороо
Мишээж харан бахадмаар

https://www.youtube.com/watch?v=EEK6iIe31aI
https://www.youtube.com/watch?v=BkdPLKvjgAs