Жинчид ирлээ (ᠵᠢᠩᠴᠢᠳ ᠢᠷᠡᠯ᠎ᠡ 驼队来了 The weighmen arrived)

on 2022/02/27

Жингийн цуваа жигдрээд байна
Жинхэнэ амраг минь ирлээ дээ хө
Аяны ачаа нь жигдрээд байна
Амраг хүү минь ирлээ дээ хө

Атан тэмээгээ жигдрүүлсээр
Аяндаа яваад ирлээ дээ хө
Амраг чамайгаа санасаар
Алсаас яваад ирлээ дээ хө

Холын барааг ширтэн ширтсээр
Хонгор хүүтэйгээ уулзлаа даа хө
Хонио эргүүлээд буцъя даа
Хойшдын амьдралаа ярья даа хө

Томсон ногтыг чинь хараад
Торомгор чамайгаа саналаа даа хө
Урлаж хийснийг чинь хараад
Уяран хайлан саналаа даа хө

Санан санасаар ирлээ дээ
Сайхан чамтайгаа уулзлаа даа хө
Сайхан төрсөн чамтайгаа
Санаа зоволгүй жаргая даа хө

https://www.youtube.com/watch?v=MHswA0Ci5fQ
https://www.youtube.com/watch?v=nJaqat90Ns4