Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа (тасраад байна уу даа)
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа (гунихарлаа, дасаад байна уу даа)
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ…
https://www.youtube.com/watch?v=DdgftPBYeok
https://www.youtube.com/watch?v=dFHXHGD0Df0
https://www.youtube.com/watch?v=okW1UiXK6tg
https://www.bilibili.com/video/av885562309