Хайлаар мөрөн / Хайлуур мөрөн (ᠬᠠᠶᠢᠯᠤᠭᠤᠷ ᠮᠥᠷᠡᠨ 海拉尔河 Hailar River)

on 2022/11/11

Cyrillic Lyrics Version 1

Хайлаар мөрөн
Дуучин: Б.Алтанжаргал

Хайлаар мөрнийг байхад
Харзны уснаас уухгүй дээ хө
Ханилсан амраг минь байхад
Харсан бүрийтэйгээ тохирохгүй дээ хө

Улиастайн голыг байхад
Урсгал уснаас чиг уухгүй дээ хө
Учирсан амраг минь байхад
Уулзсан бүрийтэйгээ тохирохгүй дээ хө

Шилэн дээр унасан цасыг ээ хө
Ширгэтэл хайлуулдаг нь нар юмаа хө
Цээжин дэх алаг зүрхийг минь
Чичрүүлэн догдлуулдаг нь хонгор минь юмаа хө

Ууланд унасан цасыг ээ хө
Урстал хайлуулдаг нь нар юмаа хө
Уяхан зүрхийг минь догдлуулдаг нь
Учралт хонгор чи минь юмаа хө

Cyrillic Lyrics Version 2

Хайлаар мөрнийг байхад
Харзны л уснаас уумааргүй
Ханилсан ганцийгаа бодоход
Харсан бүхнийг тоомооргүй

Шилэн дээр буусан цасыг
Ширгэтэл хайлуулдаг нь нар юма хө
Цээжин алаг зүрхийг
Чичиртэл догдлуулдаг нь чи л юмаа хө

Listen to the Music

https://www.facebook.com/OndogNJ/posts/pfbid02qWJHZKowtfTkZRr1f563LLLprrp9jzFVKUBARztW31Qrtt2iXH25wWajUV8eoKnrl