Lyrics in Cyrillic Mongolian
Жирмийчихсэн хөмсөгтэй
Жимсэн улаан хацартай
Зүс өнгийнх иь сайхан нь
Зураг дээр гарснаас дооргүй Гажалин хө
Хулсан навчин хөмсөгтэй
Хундан улаан хацартай
Хөмсөг нүдний сайхан нь
Хуар дээр гарснаас дооргүй Гажалин хө
үүл салхи нь гарвал
Өвс ногоо нь найгана.
Эрлэг чамайгаа бодоод хэлбэл
Өвчүү цээжинд нулимстай Гажалин хө
Жавар салхи нь гарвал хө
Жимс ногоо нь найгана.
Зүйтэй чамайгаа бодоод хэлбэл
Зүрх цээжинд нулимстай Гажалин хө