Эртний сайхан

on 2022/02/07

Эртний сайхан ерөөлөөр
Энэ Монгол оронд
Эзэн Чингис хааныхаа
Язгуураас бүрдэгсэн зээ
жаргатугай! (түрлэг)

Тэнцэш үгүй заяатай
Тэнүүн уудам оюунтай
Тэгш сайхан шинжтэй
Тэнгэрийн үрс Та мину зээ
жаргатугай!

Мөнх тэнгэрийн ивээлээр
Мөхөшгүй Чингис хааныхаа
Үрс нь болж
Хувьтайхан төрсөнТа нар мину зээ
жаргатугай!

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэсэн Хан
Сүр жавхлан нь бадраад
Сүлд чинь бэх байтугай
жаргатугай!

Од нь олон боловч
Сарны гэрэл адилгүй
Түмэн олон байвч
Түүний минь гүйцэхгүй /царай адилгүй/
жаргатугай!

Амин бүхий оронд
Агуулнаас түшигтэй
Амраглан ханилваас
Алтнаас өнгөтэй зээ
жаргатугай!

Хан эздийн хайранд
Хангахуй ерөөлийг тавъя/талбия
Хамаг номын адисаар
Хамтдаа цэнгэн жаргая зээ!
Хурай хурай хурай!

https://www.youtube.com/watch?v=w3z-h_LmW7U
https://www.facebook.com/watch/?v=2342152829367491